-
 |
Онлайнд байгаа |
 |
|
There are currently, 86 зочин(s) and 0 гишүүд(s) that are online.
You are Anonymous user. You can register for free by clicking here
|
|
|
 |
-
 |
Нэвтрэх |
 |
|
|
Don't have an account yet? You can create one. As a registered user you have some advantages like theme manager, comments configuration and post comments with your name.
|
|
|
 |
 |
Өнөөдрийн шилдэг |
 |
|
|
There isn't a Biggest Story for Today, yet.
|
|
|
 |
-
-
-
| |
-
Вэб сайт хийнэ, байрлуулна ...
|
|
Шүлэг: Үүрд минийх байгаач
Оруулсан admin on 2010-09-03 10:56:00 (45 уншсан)
alsu writes "
Яг л энэ намрын өдрүүд шиг урт удаанаар чамайг хайрлахсан
Яг л энэ газарт гээгдсэн навчис шиг гомдололгүй чамайг хайрлахсан
Яг надаас явсан хаврын зэвэргэн өдрүүдийг үүрд мартаж хайрлахсан
Яг одоо дахиад л чамд шинээр галзуурталаа дурлаж хайрлахсан
Горхи юмсан бол хүчээ түрэн урсаж их мөрөнд нийлэн чам руу урсахсан
Гал юмсан бол цучил болгонд дүрэлзэн асаж зүрхэнд чинь асахсан
Нулимс юмсан бол энгэрийг чинь нэвчтэл уйлж сэтгэлийг чинь хайлуулахсан
Нуур юмсан бол хун шувуудад үгээн дайж хайртай гэж чамд хэлүүлэхсэн
Үлгэр саатуулж цагийг урагшуулан чамайг дэргэдээ байлгахсан
Үдшийн сарны болзоог зүүдэндээ уяж орой бүрийн сарнаар чамайг болзохсон
Үүлэн чөлөөний нарыг нүдэндээ хадгалаад нар шиг чинийхээ дэргэд инээхсэн
Үнэгэн харанхуйг үүрд дэргэдээ байлгаад өдөн хөнжилд чамтайгаа жаргахсан
Харин маргааш өглөө бүү болоосой
Хагацашгүй зүүд минь үнэн байгаасай
Үүрд чи минийх байгаасай
Үлгэр жаргаж чи надаас бүү яваасай "
(Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: Д.Цэцэнбилэг : Сэтгэлд чинь өчих үгс
Оруулсан admin on 2010-09-02 18:02:19 (69 уншсан)
tsetsenbileg writes "Хувааж болохгүй хайраас чинь би хайр хүсээ юу
Хугасалж болохгүй нойрноос чинь би нойр гуйгаа юу
Хувь тэнцүү оногдсон жаргалаа би хайлаа
Үнэ цэнэ нь үгүй бол энэ хайр там
Хэлж тохирох албатай юу хэн нэгнийг
Хэнхдэг цээжээ уран байж чамаас хайр гуйх ёстой юу
Хүсч тэмүүлэн нийлчихээд араасаа гүйлгэх албатай юу
Хүний хүнд алдчих вий гэж чамайг царайчлах албатай юу
Чамаас бусдыг мартаад хорвоод сохор алхах уу
Чиний төлөө гээд хоосон сэтгэлд чинь итгэх үү
"
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
4015 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 4)
|
|
Шүлэг: Цагаан толгой
Оруулсан admin on 2010-09-02 18:02:00 (29 уншсан)
Anonymous writes "Бөөр бөөрөө нийлүүсэн бид найзууд
Бүгдийг минь нийлүүлээд цагаан толгой гэдэг
Үг бүтээдэг ажилтай бид
Өгүүлбэр хэлхэх дуртай бид
Ганцаараа байхад биднийг үсэг гэдэг
Гар гараасаа хөтлөхөөр үг гэдэг
Олуулаа нийлэхээр биднийг өгүүлбэр гэдэг
Оюун ухаанд нэвтрэх толь гэдэг
“А”үсэг бидний урд үргэлж явдаг
Ард нь “б” үсэг явдаг
Араас нь дагаад бид явдаг
Адаг сүүлд нь “я” үсэг явдаг
Хамтад нь биднийг цагаан толгой гэдэг
Харин ганцаараа байвал үсэг гэдэг
Хэдүүлээ нийлвэл биднийг үг гэдэг
Хэзээд бид бүхний эхэнд явдаг
"
(Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: Д.Болдхуяг : Зам
Оруулсан admin on 2010-09-02 17:41:23 (34 уншсан)
Эхийн хэвлийгээс
Дэлхийн хэвлий хүрэх
Адармаатай замаар
Алхаж явна би
Уулзаад өнгөрөх хүнийг
Нөхөр дайсан гэж шинжилгүй
Уугаад өнгөрөх идээг
Хор эм гэж шиншлэлгүй
Хэзээ хаана төгсөхийг үл мэдэн
Хэтэрхий түрэмгий цаг хугацаанд хөөгдөн
Зангуу хаях газраа тэнгэрт даатган хөвөх
Захгүй далайд гарсан дарвуулгүй онгоцтой аянчин
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
2024 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Дууны үг: Есөн сарын нэгэн
Оруулсан oko on 2010-09-01 12:43:00 (11 уншсан)
Есөн сарын нэгэн
Алтан навч хийслээ дээ
Аяны шувуу буцлаа даа
Есөн сарын нэгэн боллоо
Ерөөсөө бидний баяр даа
Номхон даагаа уналаа даа
Номтой цүнхээ үүрлээ дээ
Ээждээ үнсүүлээд аавыгаа дагаад
Эрдэм сурахаар явлаа даа
(Сэтгэгдэл бичих? | Дууны үг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: Б.Ганзориг : Есдүгээр сарын шүлэг
Оруулсан admin on 2010-09-01 12:37:00 (775 уншсан)
Ижилдэн дассан нөхдөөн үгүйлсээр Эрдмийн гэгээн өргөөндөө ирлээ Ижий шиг минь санагддаг Эгэл даруухан багшдаа үнсүүллээ
Холын шувууд нутагтаа буцаж Намрын тухай зураг л үлдлээ Хүслийн цэнхэрхэн далайн чимээтэй Балчирхан насыг минь хонхны дуу угтлаа
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
986 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 3)
|
|
Шүлэг: Ц.Баттуяа : Хувь заяа чамайг зураглахуй
Оруулсан admin on 2010-08-31 15:31:29 (44 уншсан)
ts_battuya writes "Хөл нүцгэн,
Хүй нэгдлийн үеийнхэн шиг ядаж өгзөгөн дээрээ навч ч тохсонгүй
Хэнхдэг цээж ил,
Хөөрхий, тэгсэн хэрнээ цал буурал гэзгээ цэцгэн эрхиэр гоёчихож
Нүд нь ой хүрээгүй хүүхдийнх шиг байнга анилдаастай,
Ходоод нь хоол нэхэж минут тутам хоржигноно
Өвдгөөрөө зуун настан шиг тахийсан ч
Амьдрал хөлийнх нь хурдыг гүйцэх гээд хэдэн алхам хоцроостой
Энэ орчлонд мэндлээд хэдэн жилийг ардаа үдсэн юм, бүү мэд
Алганы эвэр, арьсны үрчлээ,
Бие болоод сэтгэл нь хэдэн удаа шархалсныг
Тоолох гэвэл магадгүй, агуу Эйнштэн ч мунгинаж будилах
"
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
2118 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: Ц.Баттуяа : Сэтгэлийн шувуухай
Оруулсан admin on 2010-08-31 15:30:33 (25 уншсан)
ts_battuya writes "Ододтой учрах хүслийнхээ тухай
Сэтгэлийн минь шувуухай надад
Орой бүр орчлонгоос нууцлан шивэгнэнэ
“Маргааш өглөө
Магад чи далавчаан дэлгээд
Сонирхлыг чинь огт татахгүй байгаа энэ амьдралаас
Тоймгүй хол одно” гэсэн үгээрээ түүнийг бүүвэйлээд
Сэрэмгүй амттай зүүдэнд нь би умбуулчихна
Огторгуйн сайхныг бишрээд
Орон гэрээ мартчих вий гэсэндээ
Хүслийнх нь үрээр ургасан өд бүрийг нь би
Хайрлалгүй тасдаж хаяасаар үүр цайлгана
Өглөө нь хөөрхий зүггүй шувуухай
Өдөө ч тоололгүй тэнгэр рүү цойлоод
Эргэж сэтгэлд дотор минь зөөлөн газардана
2009-06-17"
(Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Өгүүллэг: Ц.Баттуяа : Бүлээхэн...
Оруулсан admin on 2010-08-31 15:29:36 (102 уншсан)
ts_battuya writes "Би түүнд “хайртай” гэдэг тэр нандин үгийг хэлснээс хойш яг сарын хугацаа өнгөрчээ. Би өөрөөсөө хэзээ ч гарч байгаагүй хамгийн чанга зоригийг гаргаж /гэхдээ зөвхөн хайр дурлалын хувьд л даа/ тэр үгийг хэлсэн боловч тэр хариуд нь юу ч хэлээгүй. Яг л хээр талыг чимэглэнхэн найгаж буй гоёмсог цэцгийн сайхныг нь хараад уулга алдахад тэр өөдөөс чив чимээгүй найгасаар л байдгийн адилаар...
Үргэлжид бардам, сэхүүн, чанга хатуу байдаг надаас эцсийн хүчийг минь сорон авч, туйлдуулан сул дорой болгочихоод, огт гэм буруугүй мэт чив чимээгүйгээр сэтгэл рүү минь улам л хүчтэй довтлон байдаг хайр шиг. "
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
9815 байт | Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг
| Оноо: 0)
|
|
| |
-
-
 |
Зургийн цомог |
 |
|
|
Та өөрийн компьютер дээрх олон зургаа хаана юу байгааг нь мэдэхгүй зовж байна уу! Тэгвэл та энэ зураг дээр дарж дэлхийн хамгийн шилдэг зураг зохион байгуулах программыг үнэгүй татаж суулгаарай!

khureltogoot-16.jpg
Хэмжээс: 600x450 154k
Сэтгэгдэл: 1
Үзсэн: 682

ubr-010.JPG
Хэмжээс: 1280x960 579k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 825

B3-028.JPG
Хэмжээс: 600x286 81k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 1276
|
|
|
 |
 |
Агуулга |
 |
|
| Friday, 2010.08.27 | | · | Ц.Баттуяа : Ягаан сарнай, бид хоёр |
| · | Ц.Баттуяа : Урхи |
| · | Ц.Баттуяа : Намайг дагаад уйл, хонгор минь |
| Thursday, 2010.08.26 | | · | Ж.Эрхэмцэцэг : Хуурын уйлах чимээ сэтгэлд гуниг хөглөөд ... |
| · | Ж.Эрхэмцэцэг : Сэтгэл минь навчис болон амьдарлын модноос хийссэн өдөр ... |
| · | Ж.Эрхэмцэцэг : Өнгө будаг нь жигдэрсэн хараад ханашгүй уран зураг гэж |
| · | Ж.Эрхэмцэцэг : Залуу минь хажууд чинь эрхлэх ялдам бүсгүйг хайрла ... |
| · | Ж.Эрхэмцэцэг : Нулимс дүүрэн нүдээр сэтгэлийг нь сүвлээд хэрэггүй ээ бүсгүй минь ... |
| Wednesday, 2010.08.25 | | · | Ц.Баттуяа : ТЭР ХАЙРЛАСААР Л БАЙЛАА... |
| · | Завсаргүй |
| Friday, 2010.08.20 | | · | С.Б.Бат-Эрдэнэ: УДАМ Бэсрэг тууж |
| · | С.Б.Бат-Эрдэнэ: УДАМ Бэсрэг тууж |
| · | С.Б.Бат-Эрдэнэ: УДАМ Бэсрэг тууж |
| · | Х.Хэннэгэн : Бодлого |
| · | Н.Тайванжаргал : Бүсгүйг зөвхөн хайрла |
| Thursday, 2010.08.19 | | · | Х.Хэннэгэн : Зүрхэндээ ойрхон тэвэрье |
| · | Х.Хэннэгэн : Хайрын байшин |
| · | Н.Уранчимэг : Миний бодлууд ... |
| Wednesday, 2010.08.18 | | · | Д.Болдхуяг : ОН ЦАГ |
| · | Охид минь дээ, ухаантай бай л даа |
| · | Эрчүүд минь дээ ухаантай байл даа |
| · | Ц.Хулан : Улиралын амраг |
| · | Ц.Хулан : Би дургүй |
| · | Ц.Хулан : Аавдаа |
| Tuesday, 2010.08.17 | | · | Ж.Лхагва : БАЯРЫН ГОЁЛ |
| · | Ж.Лхагва : АВТОБУСАНД |
| · | Ж.Лхагва : Үдийн наран |
| · | Ж.Лхагва : Их дэлгүүрийн бэлэг |
| · | Ж.Лхагва : Таяг |
| · | Ж.Лхагва : Бороотой өдрийн зүүд |
| · | Ж.Лхагва : Гангийн бороо |
| · | Ж.Лхагва : Нутгийн айраг |
| · | Ж.Лхагва : Нутаг |
| · | Ж.Лхагва : Би аргалчин билээ |
| · | Ж.Лхагва : Прощай |
| · | Ж.Лхагва : Анхны зурвас |
| · | Ж.Лхагва : Арван долоотой байхад |
| · | П.Дэлгэржаргал : Ирж байна энхрийхэн чи минь ирж байна |
| · | П.Дэлгэржаргал : Бүсгүйн хормой дэрвэх шиг |
| Monday, 2010.08.16 | | · | Хүчирхэг амьдралын хэв маяг |
| · | Муу түнш |
| · | Н.Мөнхсайхан : Аавдаа сөгдөх сэтгэл |
| · | Н.Мөнхсайхан : Цаг нь болохоор ... |
| · | Сарны зүүд... |
| · | Хайрын шүлэг |
| · | Нил ягаан бороо |
| · | Түүнд өгөхгүй сарнай |
| Thursday, 2010.08.12 | | · | |
| · | Сархад |
| · | Д.Болдхуяг : ЧАМТАЙ УУЛЗАХЫН ТУЛД |
Хуучин нийтлэл
|
|
|
 |
-
-
 |
Архив (сараар) |
 |
|
Та аль нэг сар дээр дарвал тухайн сард нэмэгдсэн мэдээллүүдийн жагсаалт гарах болно.
-
9 сар, 2010 он -
8 сар, 2010 он -
7 сар, 2010 он -
6 сар, 2010 он -
5 сар, 2010 он -
4 сар, 2010 он -
3 сар, 2010 он -
2 сар, 2010 он -
1 сар, 2010 он -
12 сар, 2009 он -
11 сар, 2009 он -
10 сар, 2009 он -
9 сар, 2009 он -
8 сар, 2009 он -
7 сар, 2009 он -
6 сар, 2009 он -
5 сар, 2009 он -
4 сар, 2009 он -
3 сар, 2009 он -
2 сар, 2009 он -
1 сар, 2009 он -
12 сар, 2008 он -
11 сар, 2008 он -
10 сар, 2008 он -
9 сар, 2008 он -
8 сар, 2008 он -
7 сар, 2008 он -
6 сар, 2008 он -
5 сар, 2008 он -
4 сар, 2008 он -
3 сар, 2008 он -
2 сар, 2008 он -
1 сар, 2008 он -
12 сар, 2007 он -
11 сар, 2007 он -
10 сар, 2007 он -
9 сар, 2007 он -
8 сар, 2007 он -
7 сар, 2007 он -
6 сар, 2007 он -
5 сар, 2007 он -
4 сар, 2007 он -
3 сар, 2007 он -
2 сар, 2007 он -
1 сар, 2007 он -
12 сар, 2006 он -
11 сар, 2006 он -
10 сар, 2006 он -
9 сар, 2006 он -
8 сар, 2006 он -
7 сар, 2006 он -
6 сар, 2006 он -
5 сар, 2006 он -
4 сар, 2006 он -
3 сар, 2006 он -
2 сар, 2006 он -
1 сар, 2006 он -
12 сар, 2005 он -
11 сар, 2005 он -
10 сар, 2005 он -
9 сар, 2005 он -
8 сар, 2005 он -
7 сар, 2005 он -
6 сар, 2005 он -
5 сар, 2005 он -
4 сар, 2005 он -
3 сар, 2005 он -
1 сар, 2005 он
|
|
|
 |
|