Follow us on Twitter
Нүүр Гишүүн Сэдэв Шүлэг Өгүүллэг Сургамж Электрон мэндчилгээ Зургийн цомог Шилдэг Хайлт
 

 
  • Вэб сайт хийнэ, байрлуулна ...

    Domain, Host, Web ... : BBS Soft LLC by Bataka

    Б.Болормаа Шүлэг: Б.Болормаа : Уруулд зохиогүй сархад
    Оруулсан admin on 2010-09-07 17:07:19 (40 уншсан)

    Ягаан уруулын будагтай
    Янжуурын ишэн дээр
    Ялаа л эргэхээс
    Эрвээхэй суухгүй
    Ягаан сартай шөнөөр
    Дарс ханхлуулсан бүсгү
    Янагийн суудлаар завиллаа ч
    Гэргийн хойморт залрахгүй
    Уйлах нь хүртэл хөөрхөн
    Ертөнцийн гоо охидын
    Ув улаахан уруулд
    Шунх зохихоос сархад зохихгүй



    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1 сэтгэгдэл | Шүлэг | Оноо: 0)


    Б.Болормаа Шүлэг: Б.Болормаа : Бардамхан-2
    Оруулсан admin on 2010-09-07 17:06:35 (32 уншсан)

    Чигээрээ алхахдаа дуудахыг минь хүлээж
    Чи бардам...
    Эрхэлж тунимаар их хайртай ч
    Эргэж үл харах би бардам
    Холдсныхоо дараа эргэж хараад хэрэггүй
    Хонгор минь чи чигээрээ алх
    Хорвоо бөөрөнхий болохоор
    Хоёулаа эргээд уулзана аа...



    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    Б.Болормаа Шүлэг: Б.Болормаа : Цаг хугацааны галт шувуу
    Оруулсан admin on 2010-09-07 17:05:28 (35 уншсан)

    Цонхны цаагуур нисэх галт шувуу
    Цастай мөчир дээр суухад зул сар болдог
    Цантсан гэгээвчийг далавчаараа алгадан
    Таримал цэцэгсийг сэрээхэд охид хувцасаа нимгэлдэг
    Он цагийн хүрдийг эргүүлж
    Нар шувуу шиг нисдэг
    Он цагийг уртасгаж
    Охид ижий болдог...
    ****************
    Ширээн дээр олон  лаа
    Нэг нь шаналандаа шатаад
    Уйлж урсана
    Харин бусад нь дууриаж шатаад
    Дуустлаа уйлна...



    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    Б.Болормаа Шүлэг: Б.Болормаа : Гэгээн ...
    Оруулсан admin on 2010-09-07 17:04:38 (40 уншсан)

    Хүн болгон мөнгө зүүдэлж байхад
    Хүүгээ дуудаад сэрдэг  болохоор ижийд би хайртай
    Хүн болгон мөнгөнд шунаж байхад
    Уруул гуйн туних амрагтаа би хайртай
    Хүн болгон мөнгө бодож байхад
    Шүлэг шивнэн алхдаг анддаа би хайртай
    Хэн ч мөнгөөр хуурч болдоггүй
    Үхэлд би бүр ч их хайртай...



    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    Б.Болормаа Шүлэг: Б.Болормаа : Сэтгэл минь...
    Оруулсан admin on 2010-09-07 17:03:54 (39 уншсан)

    Хайрын нандин утсыг
    Ганцхан үгээр тасдаад
    Халуухан зүрхний арлаас
    Нэгэн шувуу нислээ
    Гомдол зууж одсон
    Цахлайн нулимсаар дутдаггүй
    Гол бүхний цутгал нийлсэн
    Далай юм аа сэтгэл минь...



    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    Б.Болормаа Шүлэг: Б.Болормаа : Дусалхан...
    Оруулсан admin on 2010-09-07 16:59:03 (4 уншсан)

    Хайлахаараа л цас, цас байхаа больчихдог
    Хайрлахаараа д бүсгүй хүн бардам зангаа гээчихдэг
    Сэтгэлийн чинь илчийг мэдэрч
    Гарын чинь алган дээр хайлсан
    Сэвгүй цагаахан
    Цас л байж уу би...



    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    Б.Болормаа Шүлэг: Б.Болормаа : Эрэл
    Оруулсан admin on 2010-09-07 16:57:42 (4 уншсан)

    Уулын чулууг
    Ус руу шидлээ
    Ус чулуудаа тэврээд бүүвэйлэхэд
    Ижийгээ саналаа...
    Илдний хугархай шиг
    Оргилын тэр чулууг
    Эрхиний шүр шиг болоход
    Ижийгээ би олно...



    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    Б.Болормаа Шүлэг: Б.Болормаа : Аргамжаа
    Оруулсан admin on 2010-09-07 16:56:56 (7 уншсан)

    Тэнгэр лүү ургах моддын
    Навчис чулууд үнсэнэ
    Үндэс нь газарт буй...
    Тэнгэрээр нисэх шувуудын
    Өд нь уснаа хөвнө...
    Үүр нь газарт буй...
    Тэнгэр лүү асах түүдгийн
    Оч нь өвс шатаана...
    Тэнгэрийнх гэмээр гоо үзэсгэлэн
    Уулсын дунд өтөлнө
    Ижий нь газарт буй
    Тэнгэр лүү тэмүүлэх хүсэл бүхэн
    Газарт уяатай....



    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    Б.Болормаа Шүлэг: Б.Болормаа : Нэгэн цагт...
    Оруулсан admin on 2010-09-07 16:56:01 (5 уншсан)


    Нэгэн хавраар цэцэглээд
    Тэргүүнд титэмлэсэн улиас
    Нэгэн намраар өлмийд минь
    Навчисынхаа амийг дэвсэнэ
    Нэгэн өглөөгүүр хөлийн минь дор унасан навчис
    Нэгэн шөнөөр гэзгэн дээгүүр уйлалдаж хийсэхийг сонсоно
    Нэгэн цагт надад дурласан залуу цас болоод
    Алган дээр минь  амьсгал хураана
    Нэгэн цагт анд минь байсан яруу найрагч
    Номын зурагнаас инээмсэглэхэд шүлгийг нь уншаад мэгшинэ
    Нэгэн цагт ижий минь байсан бүсгүй
    Нимгэн даашинз түрээд хэвлийд хөлсөж уйлна
    Нэгэн цагт юм бүхэн шинээр эхлэж
    Тэнд би цагийн зүү шиг цохилж эхэлнэ...



    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    Б.Болормаа Шүлэг: Б.Болормаа : Хар өнгөнд би
    Оруулсан admin on 2010-09-07 16:54:53 (5 уншсан)

    Хар өнгөнд би

    Хайчилах дургүй гэзэг шигээ хайртай
    Хацарт зохисон мэнгэ шигээ хайртай
    Хархан нүдэт амраг шигээ хайртай
    Хаадын атганд намирсан дайны туг шиг хайртай

    Хар өнгөнд би

    Цаг төөрүүлэн дэгдсэн “бор халзан туулай” шиг хайртай
    Цас тамгалан хөлд орсон хүүгийн мөр шиг хайртай
    Аавыг минь айсуйг хэлсэн үүрийн шувуу шиг хайртай
    Амрагийн харцанд тунарсан дусалхан тунирхал шиг хайртай

    Хар өнгөнд би

    Лаа унаж унтарсан анхны шөнө шиг хайртай
    Лам эрвээхэйн шатсан даль шиг хайртай
    Сормуусан дор минь жаргадаг эмээгийн үлгэр шиг хайртай
    Согтуу хундагатай хуримласан хөлчүү дарс шиг хайртай...

    Хоног хоногийн тал нь хар байдаг
    Хүний нүд шиг хоёр өнгөтэй хорвоогийн
    Хар өнгөнд нь би үнэн шиг дуртай
    Хар өнгөнд нь би үхэл шиг хайртай...

    2010-08-04



    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    Б.Болормаа Шүлэг: Б.Болормаа : Зүрхэн уулын шивнээ...
    Оруулсан admin on 2010-09-07 16:52:40 (8 уншсан)

    Өндөр уул мэт зүрхний минь оргилоос
    Өөр охин хөтлөөд бууж явна чи минь
    Гэнэхэн инээдтэй, миний арван найман нас шиг хөөрхөн тэр охиныг
    Гэрт нь хүргэчихээд ир дээ,
    Уулс биш , үүлс л нүүдэг юм...



    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    Б.Болормаа Шүлэг: Б.Болормаа : Хайртай...
    Оруулсан admin on 2010-09-07 16:51:59 (7 уншсан)

    Дуустал нь уугаагүй дарстай хундага
    Дутуу татсан янжуурын иш
    Дэргэд чинь суугаа халамцуу охин
    Бүгд чиний уруулын хээтэй,  хурууны мөртэй
    Чиний тамгатай юм бүхэнд
    Би хайртай...



    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    Б.Болормаа Шүлэг: Б.Болормаа : Хүүхэлдэйн нулимс
    Оруулсан admin on 2010-09-07 16:49:36 (14 уншсан)


    Чи сайхан залуу шүү,
    Яг л уран баримал шиг..
    Чи даана ч сайхан шүлэг сонсоод догдлохгүй юм даа
    Яг л уран баримал шиг...

    Хүүхэлдэйн нулимс

    Бэлхүүсээ өнгөрсөн урт гэзэгтэй
    Би хүүхэлдэй, чиний хүүхэлдэй
    Бие галбирлаг сормуус дэрэвгэр
    Би хүүхэлдэй чиний хүүхэлдэй
    Тэр хүүхэлдэй
    Навчис хөглөрсөн гудамжаар эмзэглэж алхдагийг
    Намрын тэнгэрээс дуслах шувуудын нулимсанд жинддэгийг
    Шүлэг бичдэг гараарай эмээгийнхээ хөлийг дулаацуулдгийг
    Шөнийн одод хацрыг нь эсгэн урсдгийг чи мэдэхгүй


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2055 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)


    Б.Болормаа Шүлэг: Б.Болормаа : Цэнхэр нүдэн
    Оруулсан admin on 2010-09-07 16:46:55 (7 уншсан)

    Тийм цэнхэр нүднээс
    Урсах нулимс ямар амттай бол
    Тэнгэрийнх лав
    Амтгүй юм билээ

    Тийм цэнхэр нүднээс
    Унах нулимс ямар өнгөтэй бол
    Тэнгэрийнх лав
    Тунгалаг юм билээ

    Тийм цэнхэр нүдний цаана
    Ямархан их хайр байгаа бол
    Тэнгэрийнх лав хязгааргүй юм билээ



    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    Б.Болормаа Шүлэг: Б.Болормаа : З.Б-д Улаан дэнлүүний гуниглан
    Оруулсан admin on 2010-09-07 16:45:46 (7 уншсан)

    Зүгээр л шидсэн үгний чинь чулуунд оногдоод
    Зүрхэн дотор минь шил хагарав
    Хайрын гэрэлт дэнлүүний түм буман хэлтэрхий
    Хацар жиндээн, сэтгэл уран уналаа
    Сорви нь эдгэх болов уу
    Ай миний ассан дэнлүү шиг
    Хорин хоёртой зүрх минь
    Ай миний чулуу шиг үгтэй
    Хорин хоёртой амраг минь...



    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

 
Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2009 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn